2013-08-12
Монгол охин БНСУ-ын охидын хамтлагт дуулж байна
 

МОНГОЛ ОХИН БНСУ-ЫН ОХИДЫН ХАМТЛАГТ ДУУЛЖ БАЙНА


Монгол охин БНСУ-ын охидын хамтлагт дуулж байна

Монгол ээж, солонгос аавтай Lyulin нэртэй монгол охин БНСУ-ын BIG STAR Entertainment-ын шинээр гарч ирж буй "BBde Girl" охидын хамтлагт дуулж байна. 


Түүний тухай мэдээллийн сайтад бичихдээ “1991 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд ээж нь 2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тогооч байсан. Түүний бага эгч Монголд супермодель бөгөөд том эгч нь Монгол Улсын волейболын шигшээ багийн тамирчин. Lyulin-ий нагац ах нь Монголын алдартай хошин шогийн жүжигчин гэж дурьджээ. 
"BBde Girl" хамтлагийн хувьд Nana, Son Nana, Christine, E-sea, Li-v болон Lyulin (монгол) нарын зургаан гишүүнтэй. 
Монгол охин Lyulin Өмнөд Солонгосын интернет ертөнц болон шүтэн бишрэгчдийн дунд “Монгол гүнж” хэмээх нэрийг аваад байгаа аж. "BBde Girl" хамтлаг анхны дуугаа есдүгээр сарын 27-нд олон нийтэд түгээхээр болжээ.

Бичсэн: Tenger | цаг: 21:21 | Дуу Хөгжим
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 172 удаа уншигдсан.



:-)
 
xaax