2013-08-12
BREAK БҮЖГИЙН ТУХАЙ
 

BREAK БҮЖГИЙН ТУХАЙ

breakdance

“Break” бүжиг нь “Hip Hop” урлагийн олон элементийн нэг төрөл юм. Энэ төрлийн бүжиг нь бүтээлч байдлыг мөн уран хөдөлгөөнтэй байхыг шаарддаг аж.

Түүх: “Break” бүжиг “Urban Street Jazz”-тай холбоотой байж магадгүй гэсэн таамаглал B-boying-н эргэн тойронд тархсан байдаг. 1970-аад оны сүүлээс 1980-аад оны эхэн үед New York хотод бидний өнөөгийн мэдэх “Break” бүжиг үүсжээ. Түүнчлэн энэ үеэр “Break” бүжгийг Los Angeles-т үүссэн гэх маргаан байдаг ч ихэнх хүмүүс New York-с гаралтай гэдэгт нь илүү итгэдэг байна.

“Break” бүжгийг үүсгэгчид нь залуухан бас нийгэм, эдийн засгийн хувьд доогуур түвшиний хүмүүс байжээ. Мөн ихэнх нь New York хотод амьдардаг хар арьстай залуучууд байсан гэнэ. Жинхэнэ “Break” бүжигчид бол Crazy Legs, Mr.Freeze, Spy, The Nigga Twins нарыг дурдаж болно. 

Гарал үүсэл: “Break dancing” гэдэг нэр томъёо мэдээллийн хэрэгсэл гайхалтай хөгжиж байсан 80-аад оны үед бий болсон. 1969 онд New York-т DJ Kool Herc “b-boy”-н бүлгүүдийг нэгтгэсэн анхны хүн болсон. Аливаа тоглолтын үеэр Herc DJ хийж байхдаа бүжигчдийг тайзан дээр “Break” бүжиг хийж эхлэхэд “b-boys go down!” гэж орилдог байжээ. Мөн 1969 онд USPS 80-аад оны “Break” бүжигчид болон “boombox”-г дүрсэлж байлаа. Тэр жилдээ James Brown “Get on the good foot”-г бичүүлж,  “Africa Bambaataa” уран хөдөлгөөнт бүжгийг эзэмшиж, “Break” бүжгийг манлайлжээ. “Break” бүжигчдийг танигдаж эхлэхээс өмнө хотын стилийн жинхэнэ бүжигчид нь “B-boy” байжээ. 

Бүжиг: Эртний хэлбэрээр нь “Break” бүжгийг гурван ангид хуваадаг: “Breaking”, “Dancing”, “Popping”. “Break” бүжиг 20-р зууны сүүлээр “California”-д “Funk” стилийн нэг элемент “Popping”-той нэгдэн бие даан хөгжжээ. Мөн “Uprock”, “Locking”, “Tutting”, “Boogaloo”, “Liquiding” зэрэг бүжгийн төрлүүд “Break” бүжигтэй нэгдсэн. “Break” бүжиг зарим үед уран нугараачаас ч илүү хүч шаарддаг байна. Жишээ нь бүжигчин бүжгээ дуусгахдаа техникийн үзүүлбэрээ үзүүлээд тогтвортой байрлалаас биеэ мурийлган хөдөлгөөнөө зогсоодог. Ихэнх “Break” бүжигчид амжилтанд хүрэхийн тулд тодорхой хэв маягтай байхыг эрмэлздэг. 

Хэв загвар: “Break” бүжигчдийн хувьд “хэв загвар” бол маш чухал зүйл ажээ. Ихэнх “Break” бүжигчид зузаан үдээстэй “Adidas” гутал өмсдөг байна. “B-boy”-ууд өмсөх малгай, цамц, гуталдаа их анхаардаг. “Break” бүжигчид даавуун цамцнаас илүү гилгэр гадаргуутай хувцасыг сонирхдог аж. Учир нь газар гулсахад хялбар байдаг гэнэ. Мөн 80-аад оны “Break” бүжигчдийн дүр төрх илүү алдартай байсан бөгөөд тэд ихэвчлэн гудамжинд зохиогддог тэмцээнүүдэд оролцдог байжээ. 1990-ээд оны сүүлээс 2000 оны эхэн үед жолоочийнх шиг малгай тэдний өнгө төрхийг тодорхойлоход томоохон байр суурь эзэлдэг байв. Одоо ихэнх багууд болон бүжигчид “Punk Rock” стилийн хувцас өмсөх дуртай болжээ. 

Мэдээлэл: 1980-аад онд “Break” бүжиг “Pop” урлагийн болон “MTV”-н тусламжтайгаар тухайн орчиндоо төдийгүй дэлхий дахинд урлагийн шинэ үзэгдэл болжээ. Мөн алдарт дуучин Micheal Jackson энэ салбарт их хувь нэмэр оруулсан хүний нэгт зүй ёсоор бичигддэг байна. Өнөөдөр олон “B-boy”-ууд, хуучны “Break” бүжигчид “энэ урлаг мөнгөний араас урсаж байна” хэмээн хэлэх болжээ.

Бичсэн: Tenger | цаг: 21:47 | Дуу Хөгжим
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 423 удаа уншигдсан.



:-)
 
xaax