Ухаалаг найз охины санах 5 дүрэм
1. Хүсдэг зүйлээ санаа зоволтгүй хэлдэг
Зарим охидын хувьд найз залуутайгаа дөнгөж уулзаж байхдаа юу хүсч байгаагаа хэлэхээс эмээдэг бол зарим нь нэлээдгүй дотно болсон хойноо л хайртыгаа “өөр нүдээр” харж, дотроо юу бодож байгаагаа хэлэхгүй нуух болдог. Ухаалаг найз охины хувьд аль ч тохиолдолд тэр өөрийгөө хадгалж авч үлддэг бөгөөд хэзээд илэрхийлэхдээ бэлэн байдаг. Яагаад гэвэл хүн хайртай хүнтэйгээ байхдаа л “хамгийн” өөрөөрөө байх ёстой гэдгийг сайн мэддэг учраас тэр.
2. Хэзээ худлаа ярих ёстойг мэддэг
Мэдээж харилцааны хувьд залуу бүсгүйгээсээ бүх зүйлийг л мэдэхийг хүснэ л дээ. “Хайрт минь, чи надад хайртай юу?”, “Би чиний хувьд цорын ганц уу” гээд. Харин өөрийнх нь ээжийн хоол амтгүй хийдгийг, хамгийн сайн найз нь сүүлийн үед ямар амжилттай явааг, өдөр болгон фитнесст яваад ч ер арилахгүй байгаа гүзээнийхээ талаар улайм цайм үнэнийг мэдэхийг хүснэ гэдэг юу л бол. Ухаалаг найз охин хэзээ хөөрхөн, маш жижигхэн худлаа хэлэх ёстойг сайн мэддэг. Залуу ч гэсэн дотроо өөрийнх нь “Арай үгүй байлгүй дээ” гэж бодсон зүйлийг хайртай бүсгүй нь баталж хэлээгүйд хичнээн их баяртай явдаг гээч!
3. Бууж өгч чаддаг
Харилцаа төгс байх хэцүү. Хоёр өөр орчинд өссөн, танихгүй байсан хоёр хүн зөвхөн хайр гэдэг холбооноос болоод бүхнийг хамт хийнэ гэдэг ч амаргүй зүйл. Бие биенээ бүрэн ойлгодог болохын тулд хайртай хосуудын дунд зайлшгүй үл ойлголцол гардаг. Харин үүнийг хэн хэн нь түр зуурын л зүйл гэдгийг ойлгож, урагшаа харж тэмүүлэх нь чухал юм. Ухаалаг найз охин маргааны үед өөрийнхөө бардам занг хамгаалан буугаа “сумтай” байлгадаг боловч хэзээ цагаан туг өргөхөө ч сайн мэдэрч чаддаг. Хэрвээ та хоёрын үл ойлголцол өчүүхэн зүйл дээрээс болоод одоо өдийй том болчихсон бол магадгүй чиний бууж өгөх ёстой ээлж байж ч болох юм шүү.
4. Магтаал хэлж чаддаг
Дэлгүүрт явж байгаад Прадагийн ориг цүнхийг 50%-иар хямдарчихсан байхад нь ганцхан чи л олж харвал яах вэ? Хурдхан барьж аваад, толинд харж, өөртөө хичнээн сайхан зохиж байгааг нэг гайхчихаад картаа шууд л худалдагч руу сунгана биз дээ? Эрэгтэй хүмүүсийн магтуулах сэтгэхүй ч гэсэн яг тийм байдаг. Тэд хүмүүсийн юу гэж бодох нь хамаагүй, хийсэн зүйлдээ итгэлтэй л байгаа бол чамайг гайхаад, толгой сэгсэрч байхад ч магтаал хэлнэ дээ гээд л хүлээж л байдаг хүмүүс юм шүү дээ. Харин ухаалаг найз охин магтаалд нугасгүй дэргэдэх залуугаа яаж үргэлж тэжээж, тэтгэж байхаа сайн мэддэг. Хий хоосон биш, харин хийсэн зүйлийг нь л хэвийнээс арай их болгож магтахад л ид шид нь оршдог ч юм билүү?
5. Түүнд ч, өөртөө ч амралт өгч чаддаг
Ухаалаг найз охин яагаад хүнд амралт, завсарлага хэрэгтэй вэ гэдгийг бүрэн ойлгосон байдаг. Ялангуяа хайртай хосуудад. Бие биендээ хайртай байна гэдэг бусад хүмүүст “хайргүй” байна гэсэн үг биш шүү дээ. Тийм болохоор найз нөхөд, ажлынхантайгаа ч гэсэн уулзаж, чөлөөт цагаа /хөл бөмбөг үзэж, хааяа пиво гүзээлэх :p/ өнгөрөөх хэрэгтэй шүү дээ.